Тамирчид эрчимтэй бэлтгэл сургуулилалтынхаа үеэр, хичээллэж буй спортын төрөлдөө нийцүүлэн боловсруулсан хооллолтын үндсэн хөтөлбөр дээр нэмэлтээр, спортын эмч эсвэл спортын шим тэжээлийн мэргэжилтний хяналт дор L-глутамин болон амин хүчлүүд агуулсан "H24 Хүч сэлбэгч уургийн коктейль"-ийг хэрэглэхийг зөвлөж байна.
Тус бүтээгдэхүүн нь эрчимтэй дасгал хөдөлгөөний дараа булчингийн жинг нэмэхэд тусалдаг.
Коктейлийн найрлагад бие махбодыг энергиэр хангаж, уургийг илүү сайн шингээхэд туслах 18 гр нүүрс ус агуулсан.
Дасгал хөдөлгөөний дараа илүү хурдан нөхөн сэргэхэд туслах уураг болон эд эсүүдийг хүчилтөрөгчөөр илүү сайн хангах төмөр агуулсан.
5 хэмжигч халбага (50 гр) бүтээгдэхүүнийг 250 мл усанд хийж, сайтар холино.
Эрчимтэй дасгал хөдөлгөөний дараа 30 минутын дотор ууна.
Бүтээгдэхүүнийг хэрэглэх зохистой хэмжээг тооцоолоход дасгалын ачаалал, тамирчны жин, нас болон бэлтгэлийн түвшинг харгалзан үзэх шаардлагатай.
Хэрэглэх хугацаа болон зохистой хэмжээний талаар шим тэжээлийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх хэрэгтэй.